Байгальд байгаа мэт мэдрэмж төрүүлэх кофе
Мексикт ургуулдаг Робуста төрлийн кофены үр нь Арабикагаас илүү наалдамхай бүтэцтэй тул боловсруулалтын явцад хоёр дахин угаах шаардлагатай болдог. Энэхүү нарийн боловсруулалтын ачаар илүү зөөлөн хэрнээ баялаг амттай кофе бий болдог. Энэ төрлийн угаах арга нь ихэвчлэн Арабика болон Робуста кофены үрэнд ашиглагддаг онцлогтой.
Ингэж боловсруулсан кофе нь модлог, хөрслөг, мөн халуун ногоог санагдуулам өвөрмөц үнэр амтыг гаргаж өгдөг. Колумбын кофетой харьцуулахад исгэлэн, хүчиллэг амт нь бага тул илүү тэнцвэртэй, тайван мэдрэмж төрүүлэх амттай байдаг. ☕🌿✨