Галт уулын хөрснөөс ургадаг алдарт Эл Салвадор кофе
Кофены шилдэг сортуудын нэг гэгддэг Эл Салвадорын Арабика кофе нь галт уулын шим тэжээлээр баялаг хөрсөнд, модны сүүдэр дор ургадаг онцлогтой. Ийм орчинд ургасан кофены үр нь зөөлөн бөгөөд баялаг амттай болж, жимсний чанамал болон жигнэмэгийг санагдуулам өвөрмөц ноотуудыг мэдрүүлдэг.
Мөн улаан зөгийн балны боловсруулалтын арга ашигласнаар кофенд байгалийн чихэрлэг, жимслэг амт улам тодордог. Энэхүү “улаан зөгийн бал” боловсруулалтын үе шат бүрийг гараар нямбай хийдэг тул кофены үрийн чанар алдагдахгүй хадгалагдаж, байгалийн чихэрлэг амт, баялаг үнэрийг бүрэн авч үлддэг. ☕🌋✨