Кофег анх Этиопоос Йемен рүү худалдаалдаг байсан бөгөөд Йемений худалдаачид кофены бутыг эх нутагтаа авчран тариалж эхэлжээ. Исламын шашны Суфи урсгалын сүсэгтнүүд кофе ууснаар залбирал мөргөлдөө илүү төвлөрч, бурхныг илүү сүнслэг магтахад тусалдаг хэмээн үзэж уудаг байв. Ингээд кофе Багдад, Дамаск, Каир, Константинополь зэрэг том хотуудаар тархаж, 1414 он 1500 оны эхэн үед Египетийн Мамлюк, Хойд Африкийн зах хязгаар хүртэл тархсан байлаа. 16-р зууны үед кофе Ойрх Дорнодод хүрээд байсан бөгөөд цааш Италиар дамжин Европт тархжээ. Газарзүйн их нээлтийн үеэр европчууд шинэ тивүүдээр тараасан байна