Кофе үүссэн түүх

2023-11-02 10:22
Кофе үүссэн түүх

Загалмайтны тооллын өмнөх 6-7 зууны үед Этиопын Абиссиниан уулнаа ямаа хариулан аж төрдөг Калди гэдэг хүү байжээ. Нэгэн өдөр Калдигийн ямаанууд гэнэтхэн бүжиглэж байгаа мэт цовхчиж, цовоо цолгиун байдалтайгаар өдрийг өнгөрөөж гэнэ. Калди хүү ямаануудаа өдөржин ажигласны дүнд тэд ойд ургасан модноос жижиг улаан жимс зулгааж идээд ийнхүү эрч хүчтэй, цовоо байж ихэд хөөрөн цовхчиж байгааг мэдэж авчээ. Гайхаж хоцорсон Калди өөрөө тэр жимснээс идэж үзтэл гашуун, аргуун хэдий ч бие нь хөнгөрөн сэтгэл нь хөдлөж, баяр хөөрийг мэдэрч эхэлсэн гэдэг. Тэгээд хүү жимснээс хэдийг авч ойр орших Исламын сүмийн ламд үзүүлжээ. Лам олон янзаар туршиж үзээд нойр үргээж, бие сэргээдэг болохыг мэдсэн төдийгүй чанаж, хандыг нь уух нь илүү амттай гэдгийг ч олж нээсэн байна. Үүнээс хойш лам нар шөнийн залбирлын үед сэргэх гэж кофе хэрэглэдэг болсон түүхтэй.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл